БИДНИЙ ТУХАЙ

“Лидер Кашемир” ХХК нь ноос, ноолуурыг хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг томоохон 3 үйлдвэртэй. Ямааны ноолуур, хонь, тэмээний ноос, сарлагийн хөөвөр зэрэг түүхий эд нь 3 үйлдвэрт 6 дамжлага дамжин боловсруулагдаж хэрэглэгчдэд чанарын өндөр түвшинд хүрдэг.