БИДНИЙ ТУХАЙ

ТАНИЛЦУУЛГА

“Лидер Кашемир” ХХК нь ноос, ноолуурыг хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг томоохон 3 үйлдвэртэй. Ямааны ноолуур, хонь, тэмээний ноос, сарлагийн хөөвөр зэрэг түүхий эд нь 3 үйлдвэрт 6 дамжлага дамжин боловсруулагдаж хэрэглэгчдэд чанарын өндөр түвшинд хүрдэг.

Алсын хараа:   Дэлхийг Монгол ноос ноолууран бүтээгдэхүүнээр хангана.

Эрхэм зорилго:  Бид ноос ноолууран бүтээгдэхүүнээ Дэлхийд гаргаж,  Монгол Улсынхаа хөгжлийн тулгуур болсон манлайлагч байгууллага байна.

Уриа:  Хамтын хүч – Амжилтын түлхүүр 

Үнэт зүйлс:

  • ХЭРЭГЛЭГЧ: Бид Дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн хэрэглэгчдэдээ хүргэх болно.
  • ХАРИУЦЛАГА: Бид ажилдаа эзний ёсоор чин сэтгэлээсээ хандаж, хэлсэндээ заавал хүрдэг, өндөр хариуцлагатай байна.
  • ҮР ДҮН: Бид зорилгоо биелүүлж, үр дүнд хүрнэ.