ЛИДЕР КАШЕМИР ХХК

Хамтын хүч амжилтын түлхүүр

 

Манай компанийн Хүний нөөцийн бодлого нь  байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, стратеги төлөвлөгөөнд үндэслэн компанийн хүний нөөцийн  үйл ажиллагаанд баримтлах тулгуур зарчмуудыг тодорхойлдог. Хүний нөөцийн бодлогын зорилго нь урт хугацааны туршид тогтвортой амжилтыг бий болгох чин эрмэлзэлтэй чадварлаг ажилтнуудыг өөртөө татаж, тэдний авьяас чадвар, нөөц боломжид тулгуурлан хамтдаа сурч хөгжихөд оршино.

Бид ёс зүйг ур чадвараас эхэнд тавьдаг ба зөв хандлага, сэтгэл зүтгэлтэй байх нь чадварлаг, үнэ цэнэтэй боловсон хүчин болохын үндэс суурь хэмээн үздэг.

ХӨНГӨЛӨЛТ, УРАМШУУЛАЛ, ДЭМЖЛЭГ

  • “Лидер Кашемир” ХХК-ийн ажилтнууд банкнаас цалингийн, орон сууцны, автомашины зэрэг зээл авах орлого бүхий  цалин хангамжтай.
  • Ажилтанд байгууллагаас үзүүлдэг тусламж, мөнгөн тэтгэмж нь гэр бүл зохиох, ам бүл нэмэх, орон байр худалдаж авах зэрэг амьдралын онцгой тохиолдлуудад дэм болдог.
  • Бидний бизнес хөгжил дэвшлийг шаарддаг бөгөөд мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалтуудад системтэйгээр хамрагддаг.
  • Байгууллагын соёлын хүрээнд тогтсон арга хэмжээнүүд (тэмдэглэлт баярууд, зуны зугаалга, явган аялал, цасны баяр, тэмцээн уралдаан) хамт олонч, дулаан уур амьсгалийг бий болгодог.

БИДНИЙ НЭГ БОЛСНООР

Авъяаслаг, чадварлаг, спортлог хамт олон таныг хүлээн авна.

Хамтын хүч хөдөлмөрөөр бий болсон тав тухтай орчинд ажиллана.

Ёс зүйтэй, ур чадвартай, зөв боловсон залуустай хүч нэгдэн хамтдаа хөгжинө.

Мэргэшүүлэх, чадваржуулах, хөгжүүлэх сургалтад тогтмол хамрагдана.

Нэгэн зорилготой, эвсэг хамт олон байнга тусалж дэмжинэ.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Бид ажлын байрны сонгон шалгаруулалтыг шударга, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан хэрэгжүүлдэг.

ОЮУТАН ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Манай компани үйлдвэрлэл, үйлчилгээ, санхүү нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, техник, технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад дадлага хийх боломжийг олгодог бөгөөд тухайн дадлага хийсэн оюутны санал, дадлагын үр дүн, ёс зүйг харгалзан цаашид компанидаа ажиллах боломжоор хангадаг.

Дадлагажих оюутанд тавигдах шаардлага

Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд 3 болон түүнээс дээш курсэд суралцдаг байх.

Сурлагын голч дүн 3.0 буюу B үнэлгээнээс дээш байх

Ёс зүйн болон харилцааны өндөр соёлтой байх.