ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Манай компанийн үйл ажиллагаатай танилцан, цахим хуудаснаа зочилж буй Эрхэм хүндэт үйлчлүүлэгчид, харилцагчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна.

Бид  шилжилтийн үе буюу зах зээлийн эхэн үеэс эхлэн өдийг хүртэл 18 жилийн хугацаанд бизнесээ өргөжин тэлж дэлхийн стандартад нийцсэн технологийг нутагшуулж, шинэ шийдэл бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ, тогтвортой хөгжлийг хангаж, экспортын гарцыг нэмэгдүүлэх хэмжээнд хүрчээ.

Юуны өмнө энэ хөгжилд биднийг хөтөлсөн ажлын хамт олон, цаг ямагт дэмжиж, хамтран ажилласан гадаад, дотоод түншүүд, эрхэм хэрэглэгчид та бүхэндээ талархал илэрхийлье.

Миний бие болон манай компанийн бүх хамт олон  мэдлэг чадвараа ямагт дээшлүүлж, дэлхийн стандартад нийцсэн шинэ бүтээгдэхүүн бий болгож, шилдэг үйлчилгээг эрхэм хэрэглэгчдэдээ  үзүүлэхийн төлөө эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Мөн иргэд маань чанартай бүтээгдэхүүн хэрэглэж, сэтгэл ханамжтай байгаасай гэсэн  чин хүсэл эрмэлзлийн дор бүх ажилтан хамт олон маань  хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжаар улам урамшин урагшилж байна.

Бид компанийн засаглалаа хөгжүүлэх, орчин үеийн санхүүгийн программ нэвтрүүлэх, хүний нөөцөө сайжруулах, үйлдвэрлэл, үйлчилгээндээ ISO, OHSAS дэлхийн стандартыг  нэвтрүүлэх ажлуудыг ар араас нь хийж байгаа төдийгүй эх орныхоо чанартай, органик бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр гаргах, өөрийн салбартаа тэргүүлэгч байх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Бидний бизнесийн  гол түшиг тулгуур нь болсон мэргэшсэн хамт олон,  гадаад дотоод харилцагч, түншүүд,  эрхэм хэрэглэгчид та бүхнийхээ  итгэлийг алдахгүйн төлөө бид улам их хичээн ажиллах болно.

Хүндэтгэсэн,

                                                                                                                              Л.Чинболд

Ерөнхий захирал